Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе! Gege Pixel фонтоор бичсэн энэ мэндчилгээг татаж аваад, найз нөхөддөө хуваалцаарай.
Мэндчилгээг татахМонгол бичиг дээрээс доош, мөр нь зүүнээс баруун тийш бичигддэг. Тиймээс ярианы цонх мөр мөрөөр дүүрнэ. Гар дээрх сумтай товч, эсвэл доор товчийг ашиглаж удирдаарай.
Godot ашигладаг уу? Та манай хөгжүүлсэн godot-bichig санг ашиглаж өөрийн тоглоомдоо монгол бичгийг босоогоор харуулж болно шүү, өөр фонт ч дэмжинэ.
Ямар ч хэмжээнд ашиглаж болно. 16 пиксел болон түүний үржвэр болох 32, 48, 64-т пиксел бүр яг байрандаа тод гарна. Мини фонтод 12, 24, 36.
Монгол бичгийн өвөрмөц шинжийг нухацтай өрж багтаасан бөгөөд зурлага бүр нуруугаар зангилагдана.
Монгол бичгийн үсэг, тоо, цэг тэмдэгээс гадна латин, кирилл үсэг багтсан.
Монгол бичгийн үсэг үгийн эх, дунд, адагт орохоороо, бас хажуугийн үсгээсээ шалтгаалж хувирдаг. Фонт өөрөө зөв холбоно: Юникодын одоогийн стандартыг дагасан, онцгой холбоос бүрийг тусад нь зурсан.
b + l + aБ-гийн дараах л-ийн эвэр нуманд хүрэхгүй, зайтай босно.a + b + mБ, адгийн м хоёрыг нэг дүрсээр зурсан. Нум нь үргэлжилж м-ийн сүүл болно.a + m + l + aМ бүтнээрээ үлдэж, л-ийн эвэр м-ийн эвэртэй зэрэгцэн босно.a + n + · + aЦацлагын өмнөх адгийн н цэгээ хадгална, а нь доогуур нь орно.a + sh + l + aШ-ийн хоёр цэг араас нь босох эвэрт хүрэхгүй.e + g + m + eГ м-тэй холбогдохдоо нум нь гадагш эргэж, эвэр болон бууна.Нэг үг, гурван фонт. Гэгээ Пиксел, Шахаа хоёрын үсэг пиксел пикселээрээ адил, зөвхөн үсэг хоорондын зай нь өөр. Миниг жижиг тор дээр шинээр зурсан.
Гэгээ Пиксел Эхлээд үүнийг сонго. Үсэг хооронд нуруу гурван пиксел үргэлжилдэг тул эвэр, сүүл нь хажуугийн үсэгтээ хүрэхгүй.
Шахаа Гэгээ Пикселийн шахуу хувилбар. Үсэг хоорондын нуруу хоёрхон пиксел тул илүү олон үг багтана.
Мини Өргөн нь арван хоёрхон пиксел. Бүр авсаархан, бүр пиксел маягтай болгохоор оролдож байна. Бидний хамгийн бахархдаг ажил.
Фонт бүр таван загвартай. Үсэг нь адилхан, зөвхөн пиксел нь өөр хэлбэртэй. Таван загвар, тэдний хоорондох бүх хэлбэр нэг файлд багтсан.
Зай, бөөрөнхий, зөөлнийг өөрөө тааруулаад үз.
Фонт, хэмжээ, өнгөө сонгоорой.
ᠭᠡᠭᠡ ᠫᠢᠻᠰᠧᠯ ᠪᠣᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭᠦᠨ ᠫᠢᠻᠰᠧᠯ ᠹᠣᠨ᠋ᠲ ᠶᠤᠮ᠃ ᠦᠰᠦᠭ ᠪᠦᠷᠢᠶᠢ ᠫᠢᠻᠰᠧᠯ ᠫᠢᠻᠰᠧᠯᠢᠶᠡᠷ ᠨᠢ ᠭᠠᠷᠢᠶᠠᠷ ᠵᠢᠷᠤᠭᠰᠠᠨ᠃
ᠮᠥᠷᠦᠨ ᠥᠷᠭᠡᠨ ᠨᠢ ᠠᠷᠪᠠᠨ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠫᠢᠻᠰᠧᠯ᠃ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠶᠢ ᠪᠦᠬᠦᠯᠢ ᠳᠠᠬᠢᠨ ᠲᠣᠮᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤᠳᠤ ᠪᠦᠳᠡᠭᠢᠷᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ᠂ ᠲᠣᠳᠤ ᠬᠡᠪᠢᠶᠡᠷᠢᠶᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭᠦᠨ ᠦᠰᠦᠭ ᠦᠭᠡᠶᠢᠨ ᠡᠬᠢᠨ᠂ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠠᠳᠠᠭᠲᠤ ᠥᠭᠡᠷᠡ ᠥᠭᠡᠷᠡᠪᠡᠷ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠳᠡᠭ᠃ ᠠᠯᠢ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢᠪᠡᠷ ᠪᠢᠴᠢᠬᠦᠶᠢ ᠹᠣᠨ᠋ᠲ ᠥᠪᠡᠷᠢᠶᠡᠨ ᠮᠡᠳᠡᠨᠡ᠃
ᠲᠣᠭᠯᠠᠭᠠᠮᠤᠨ ᠶᠠᠷᠢᠶᠠ᠂ ᠼᠧᠰᠧ᠂ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠶᠢᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠭᠡᠳ ᠳᠡᠯᠭᠡᠴᠡ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠶᠠᠮᠠᠷᠴᠤ ᠪᠢᠴᠢᠪᠦᠷᠢᠳᠦ ᠲᠣᠬᠢᠷᠠᠨᠠ᠃
ᠪᠢᠳᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭᠢᠶᠡᠨ ᠳᠡᠯᠭᠡᠴᠡ ᠳᠡᠭᠡᠷᠡ᠂ ᠲᠣᠭᠯᠠᠭᠠᠮ ᠳᠣᠲᠤᠷᠠᠴᠤ ᠠᠮᠢᠳᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠰᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠬᠦᠰᠡᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃
᠑᠒᠓᠔᠕᠖᠗᠘᠙᠐
《ᠭᠡᠭᠡ ᠫᠢᠻᠰᠧᠯ》 ᠪᠡᠯᠡᠨ ᠪᠣᠯᠤᠯᠠ! ᠲᠠ ᠲᠤᠷᠰᠢᠵᠤ ᠦᠵᠡᠬᠦ ᠦᠦ? (᠐᠂᠕ ᠬᠤᠪᠢᠯᠪᠤᠷᠢ) ᠵᠠ᠂ ᠡᠬᠢᠯᠡᠶᠡ…
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭᠢᠶᠡᠷᠢᠶᠡᠨ ᠲᠣᠭᠯᠠᠵᠠᠭᠠᠶᠠ᠃
Хувийн хэрэглээнд үнэгүй. Орлого олох, эсвэл байгууллагад зориулсан аливаа ажилд төлбөртэй лиценз хэрэгтэй. Алийг нь авахаа фонтоор ажиллах хүний тоо, байгууллагын хэмжээгээр сонгоно. Эргэлзвэл лицензийн гэрээг уншаарай. Таны файл дээр таны нэр бичигдэнэ.
Нэг хүн, хувийн хэрэглээнд.
50 хүртэл хүнтэй компанид. Фонтоор 5 хүртэл хүн ажиллана.
250 хүртэл хүнтэй нэг хуулийн этгээд.
250-аас олон хүнтэй, хэд хэдэн хуулийн этгээдтэй, нэхэмжлэхээр эсвэл дансаар төлөх, өөрийн нөхцөлтэй бол бидэнд бичээрэй.